Одоогоор COINHUB биржийн систем нь зөвхөн Монгол Улсын операторын дугаарыг дэмжин ажиллаж байгаа тул гадаад дугаараар бүртгэл үүсгэх болон баталгаажуулах код хүлээн авах боломжгүй байгааг анхаарна уу. Хэрэв та хилийн чанадад байгаа бол дараах аргуудыг ашиглан системд саадгүй нэвтрэх боломжтой:
И-мэйл хаягаа ашиглах: Та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар нэвтрэн орж, шаардлагатай баталгаажуулалтуудыг хийх боломжтой. Энэ нь гадаадад байгаа хэрэглэгчдэд хамгийн найдвартай бөгөөд хялбар арга юм.
Роаминг үйлчилгээ: Хэрэв та заавал өөрийн Монгол дугаарыг ашиглах шаардлагатай бол тухайн операторынхоо "Гадаадад роаминг" үйлчилгээг идэвхжүүлснээр баталгаажуулах SMS-ийг саадгүй хүлээн авах боломжтой болно.
Comments
1 comment
hi
Please sign in to leave a comment.