Google Authenticator нь таны бүртгэл болон санхүүгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагддаг бөгөөд бүртгэлээр нэвтрэх, зарлагын гүйлгээ хийх зэрэг үйлдлүүдэд та 6 оронтой кодыг ашиглана. Хэрэв та санамсаргүй байдлаар Google authenticator апп-ыг устгасан, гар утсаа гээгдүүлсэн зэрэг дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд энд дарж өргөдөл илгээнэ үү.
1. Өргөдөл илгээх
“Койнхаб ХХК-д өргөдөл гаргах нь” гэсэн толгой-тойгоор өргөдөлд овог, нэр, регистрийн дугаар, БҮРТГЭЛТЭЙ утасны дугаарыг бичнэ. Мөн өргөдлийг цаасан дээр гараар бичсэн шаардлагатай. Өргөдөлд ямар шалтгааны улмаас google authenticator-оо салгуулах болсон шалтгаанаа гаргацтай дэлгэрэнгүй бичсэн өргөдлийг support.coinhub.mn руу илгээнэ.
2.Бичиг баримт
БҮРТГЭЛТЭЙ бичиг баримтыг өргөдөл дээрээ тавин өргөдлийн хамт зургийг нь авах. Зургийн чанар тод гаргацтай, харагдахуйц байх шаардлагатай.
3. SELFIE зураг
Өргөдөл болон бичиг баримтыг хамтад нь барьсан селфье зурагаа илгээх. Зургийн чанар тод гаргацтай, харагдахуйц байх шаардлагатай.
Comments
1 comment
Help
Please sign in to leave a comment.